Журамд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батлах тухай

2018-12-24 09:10:43

2018 оны 12 сарын 24-ний өдөр                                       Дугаар А/1225                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Журамд нэмэлт өөрчлөлт оруулж,

 шинэчлэн  батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай. 

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/128 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                    АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                   ОРЛОГЧ                                   Ж.БАТБАЯСГАЛАН