Газар эзэмших эрх олгох тухай

2018-12-24 09:00:55

2018 оны 12 сарын 24-ний өдөр                                         Дугаар А/1223                                     Улаанбаатар хот

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Баянхошуу, Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын ажлын “Ус дулаан дамжуулах төв”, “Хуваарилах байгууламж”, “Хаалттай дэд өртөө”, “Мэдээлэл холбооны нэгдсэн төв”-ийн барилгын газрын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хавсралтад заагдсан 8 байршилд газар эзэмших эрх олгосугай.

 

       2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай холбогдох хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, тус газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдэл, барилгын эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

     3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд даалгасугай.

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                   НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                   БОХИРДЛЫН  АСУУДАЛ  ХАРИУЦСАН

                                                   ОРЛОГЧ                              Ж.БАТБАЯСГАЛАН