Хөрөнгө гаргах тухай

2018-12-21 10:20:59

2018 оны 12 сарын 21-ний өдөр                                 Дугаар А/1221                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх зорилгоор энэ захирамжийн хавсралтад заасан нэр бүхий 10 иргэнд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгоход шаардагдах 94.104.453  /ерэн дөрвөн сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун тавин гурван/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаярт/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                      НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                      БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН