Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2018-12-21 09:20:25

2018 оны 12 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/1219                                    Улаанбаатар хот

 

 

 

 

Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг

хүчингүй болгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

           

      1.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй буюу гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлгээгүй тул Сүхбаатар дүүргийн “Ивээлт нар”, Налайх дүүргийн “Төгсзаяа”, Баянзүрх дүүргийн “Цоглог жаал” цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

           

       2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/640 дүгээр захирамжийн 1 дүгээр зүйлийн иргэн “С.Пүрэвсүрэнгийн “Ивээлт нар”, “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/105 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” төрийн бус байгууллагын “Төгсзаяа”, “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/401 дүгээр захирамжийн 1 дүгээр зүйлийн “Цоглог жаал” төрийн бус байгууллагын “Цоглог жаал” гэснийг тус тус хассугай.

           

      3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагуудын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                             БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                              Ж.БАТБАЯСГАЛАН