Ерөнхий боловсролын сургуулийн тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2018-12-21 09:05:47

2018 оны 12 сарын 21-ний өдөр                                   Дугаар А/1218                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Ерөнхий боловсролын сургуулийн

тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын “Шилдэг”, “Хөвгүүд” сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын орчинд хийсэн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн хяналт шалгалтаар зөрчлийг арилгаж, эрсдэлийг бууруулсан байх тул дээрх сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсүгэй.

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/737 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

     3.Ерөнхий боловсролын “Шилдэг”, “Хөвгүүд” сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                               БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН