Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг сэргээх тухай

2018-12-21 09:00:47

2018 оны 12 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/1217                                     Улаанбаатар хот

 

 

 

 

Цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг

 сэргээх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02-09-294/1476 тоот дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах иргэн Б.Одончимэгийн “Жаргалант яргуй” цэцэрлэг нь өмнөх шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байх тул тус цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсүгэй.

 

      2.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн боловсролын сургалтын байгууллагын мэдээллийг татвар, даатгалын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсанд байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                        НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                        БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                        ОРЛОГЧ                                      Ж.БАТБАЯСГАЛАН