Газар эзэмших эрх олгох тухай

2018-12-14 09:20:39

2018 оны 12 сарын 14-ны өдөр                                      Дугаар А/1209                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2,  Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн  газрын  2016  оны 10  дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Газар эзэмших, ашиглах эрхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн нээлттэй дуудлага худалдааны 5 дугаар байршилд ялагчаар тодорсон иргэн  Т.Даваадалайд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис хаан Олон улсын нисэх буудлын баруун урд талд Худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.83 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосугай.

 

      2.Газар эзэмших эрх олгогдсон иргэнтэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, тус газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдэл, барилгын эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                        

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                              АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                              ОРЛОГЧ                                   Ж.БАТБАЯСГАЛАН