Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

2018-12-14 09:10:13

2018 оны 12 сарын 14-ний өдөр                                       Дугаар А/1208                                       Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө
бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 178 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Гудамж төсөл”-ийн хүрээнд 2014-2017 онд барьж ашиглалтад оруулсан 51 134 763 729,99 /тавин нэгэн тэрбум нэг зуун гучин дөрвөн сая долоон зуун жаран гурван мянга долоон зуун хорин есөн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан 10 байршил дахь авто зам, замын байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг хавсралтад заасан эзэмшигч байгууллагуудын дарга, захирал нарт тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.  

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                   НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                   БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                   ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН