Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах тухай

2018-12-14 09:00:47

2018 оны 12 сарын 14-ний өдөр                                     Дугаар А/1206                                        Улаанбаатар хот

 

 

 

Зөвлөлдөх уулзалт зохион

байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын   2017 оны 11, 24 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/305, 306 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар дундын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 12 дугаар сард зохион байгуулсугай.

 

       2.Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

 

        3.Уулзалт зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан 3,040,000 /гурван сая дөчин мянган/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажлыг үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Уулзалт зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг баталж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                  НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                  ОРЛОГЧ                               Ж.БАТБАЯСГАЛАН