Гадаад томилолтын тухай

2018-12-13 09:00:10

2018 оны 12 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/1205                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Олон улсын хүүхэд, өсвөр үеийн “Белгер цом” хөл бөмбөгийн 14 дэх удаагийн тэмцээнд оролцох нийслэлийн зорилтот бүлгийн хүүхдүүдийг ахлан явах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэнг 2019 оны 01 дүгээр сарын 18-31-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин, Бүгд Найрамдах Польш Улсын Бядгосзез хотуудад томилолтоор ажиллуулсугай.  

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

 

      3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэнд даалгасугай.  

  

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                            АГААРЫН БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                            ОРЛОГЧ                                       Ж.БАТБАЯСГАЛАН