Сонсголын бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зарим арга хэмжээний тухай

2018-11-29 09:00:39

2018 оны 11 сарын 29-ний өдөр                                         Дугаар А/1122                                    Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Сонсголын бэрхшээлтэй хүний

эрхийг хамгаалах зарим арга

хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.3.2, 11 дүгээр зүйлийн 11.2.5, 42 дугаар зүйлийн 42.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа бусад байгууллагын хэвлэлийн бага хурал, мэдээллийн цагийн үеэр сонсголын бэрхшээлтэй хүнд зориулан дохионы хэлний хэлмэрч ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/ болон дүүргүүдийн Засаг дарга нар, харьяа бусад байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД