Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2018-11-28 09:10:12

2018 оны 11 сарын 28-ны өдөр                                       Дугаар А/1118                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 158 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 02-07-388/82, 2013 оны 02-07-78/340 дугаар актуудаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдож, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн барилга барих болсон тул Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, энэ захирамжийн хавсралтад заасан, 552,583,018 /таван зуун тавин хоёр сая таван зуун наян гурван мянга арван найман/ төгрөгийн үнэ бүхий 3 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

         2.Актлагдаж байгаа барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД