Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2018-11-27 10:10:35

2018 оны 11 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/1114                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлinийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 31 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжийн иргэн Л.Чулуунбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамжийн Дэлхийн энхтайваны төлөөх Залуучуудын Монголын холбоонд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжийн иргэн Л.Лхагвасүрэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/234 дүгээр захирамжийн “Модкон” ХХК /жагсаалтын 1/-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжийн иргэн С.Увшид, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн “Голденлионс ланд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/378 дугаар захирамжийн иргэн А.Жавзмаад, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжийн иргэн Б.Баасансүрэнд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын  29-ний  өдрийн  А/327  дугаар захирамжийн   иргэн  Б.Мишээлтэд,  “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/525 дугаар захирамжийн иргэн Л.Амгаланбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/25 дугаар захирамжийн иргэн Д.Мөнхбатад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаар захирамжийн иргэн Ц.Даваасүрэнд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар захирамжийн "Шунхлай групп" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/611 дүгээр захирамжийн иргэн Ө.Хүрэлбаатарт, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/726 дугаар захирамжийн иргэн Д.Өгөөмөр, Б.Оюунжаргал нарт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/920 дугаар захирамжийн иргэн Х.Эрдэнэхуягт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/921 дүгээр захирамжийн иргэн Э.Ганболдод, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/165 дугаар захирамжийн "М Си Эс Эстэйтс" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/748 дугаар захирамжийн иргэн Д.Болорчимэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжийн иргэн Ч.Насанжаргалд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/746 дугаар захирамжийн иргэн Л.Болдод, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/841 дүгээр захирамжийн иргэн С.Батцэцэг /жагсаалтын 58, 60/, П.Нацагдорж, Б.Алтанцэцэг нар /жагсаалтын 61, 62, 63/-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД