Хөрөнгө гаргах тухай

2018-11-27 10:05:44

2018 оны 11 сарын 27-ны өдөр                                          Дугаар А/1113                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Засгийн газрын 2017 оны 11, 24, 289 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 89 дүгээр, 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Эрүүл залуус аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах, энэ захирамжийн хавсралтаар баталсан 14,359,750 /арван дөрвөн сая гурван зуун тавин есөн мянга долоон зуун тавин/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажлыг үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

       2.Эрүүл залуус аяны үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 


                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                 ЗАХИРАГЧ                          С.БАТБОЛД