Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2018-11-27 10:00:43

2018 оны 11 сарын 27-ны өдөр                                     Дугаар А/1111                                     Улаанбаатар хот

 

 

 

 Газар эзэмших, ашиглах эрхийн

 талбайн хэмжээ, зориулалт,

байршил, нэр өөрчлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлуудаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 65 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 485 дугаар захирамжийн 103 дугаар цэцэрлэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 86 дугаар захирамжийн иргэн Г.Батбуянд, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамжийн "Монголын Мусульманы нийгэмлэг"-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 460 дугаар захирамжийн “Бармаш” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 327 дугаар захирамжийн Соёл-Урлагийн их сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжийн иргэн С.Наранцогтод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжийн иргэн Г.Даваасамбууд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн “Талх чихэр” ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн  Засаг  даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 584 дүгээр захирамжийн "Монголын Мусульманы нийгэмлэг"-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/221 дүгээр захирамжийн “Мөнхийн үсэг” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/191 дүгээр захирамжийн Соёлын өвийн төв, "Дизайнер клуб" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн иргэн Д.Дөлгөөнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/416 дугаар захирамжийн "Шунхлай трейдинг"  ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/472 дугаар захирамжийн “Синчи-Ойл” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/562 дугаар захирамжийн "Гацуурт"   ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжийн иргэн Б.Артурт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/894 дүгээр захирамжийн иргэн С.Нямдуламд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар захирамжийн "Юу Эм Ди" ХХК-д, “Газар эзэмших эрхийг баталгаажуулж, захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр захирамжийн "Эм энд жи констракшн" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/978 дугаар захирамжийн иргэн Ц.Тунгалагт, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1053 дугаар захирамжийн Гадаад харилцааны яаманд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжийн иргэн Х.Эрдэнэсоёлд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 дугаар захирамжийн иргэн Б.Аблайд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/574 дүгээр захирамжийн “Есөнхүслэн заяа” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/891 дүгээр захирамжийн “Мөнхийн үсэг групп” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/134 дүгээр захирамжийн "Төгс-Алтай" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/179 дүгээр захирамжийн иргэн Б.Төмөр-Очирт, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/548 дугаар захирамжийн "ЦЭ трейд" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/561 дүгээр захирамжийн “Дино-Импекс” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн "Петровис" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/936 дугаар захирамжийн иргэн Б.Буянтогтоход, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/978 дугаар захирамжийн иргэн Ц.Өөлдөд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/990 дугаар захирамжийн иргэн М.Ичинхорлоод, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/366 дугаар захирамжийн "Тэсоконстракшн" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/444 дугаар захирамжийн "Пиэрл" ХХК /жагсаалтын 9, 10/-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/524 дүгээр захирамжийн иргэн Э.Ариунцогтод, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн А.Анхбаярт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн “Монре констракшн” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/645 дугаар захирамжийн “Цорс буянт” ХХК-д, "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн "Мон-Экаунт" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/797 дугаар захирамжийн “Монмед комплекс” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/874 дүгээр захирамжийн “Ви Си” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/163 дугаар захирамжийн "Монголиан айдиа девелопмент фанд" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжийн иргэн Н.Цээрэнмаад, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/618 дугаар захирамжийн "Каркас" ХХК, “Нандин-Эрхэм” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/840 дүгээр захирамжийн иргэн О.Мөнхчулуун, М.Хонгорзулд нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД