Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2018-11-30 09:00:15

2018 оны 11 сарын 30-ны өдөр                                   Дугаар А/1108                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

      Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/22 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 16.0 /арван зургаан/ сая төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслүүдийг данс, бүртгэлдээ бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянгол дүүргийн “Хүүхэд, залуучуудын соёлын төв ордон” ОНӨҮГ /Д.Дэлгэрбат/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                   ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД