Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглах эрх олгох тухай

2018-11-23 09:10:49

2018 оны 11 сарын 23-ны өдөр                                        Дугаар А/1106                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Сууц өмчлөгчдийн холбоодод газар

ашиглах эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 4415-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 72 Сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглуулсугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан Сууц өмчлөгчдийн холбоодтой холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, уг газруудад хийх тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг зохих журмын дагуу олгож, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Барилгын байршилт тогтоож, газар ашиглуулах эрх олгох тухай” Нийсэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 133 дугаар захирамжийн "Их сүлд" ХХК, "Зэндмэнэ инвест" ХХК-д,  “Барилгын байршилт тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 554 дүгээр захирамжийн Шинжлэх ухааны академид, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжийн Монгол шуудан банкинд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаар захирамжийн иргэн Х.Баттуулд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 184 дүгээр захирамжийн “Кусацу принт” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 475 дугаар захирамжийн иргэн Б.Ганболд, Г.Болд нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 257 дугаар захирамжийн "Мануул трэйвел" ХХК-д, “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаар захирамжийн Нийслэлийн Цагдаагийн газарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжийн  иргэн Ц.Хишигбадрахад, “Газар  эзэмшүүлэх,  ашиглуулах  эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/272 дугаар захирамжийн "Дестинейшнь Монголиа" ХХК, иргэн Ц.Хонгорзулд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн "Баянхан сүлжээ" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53 дугаар захирамжийн "Содмонгол групп" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/813 дугаар захирамжийн "Гангянт болд" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн "Биелсэн-Од" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжийн ШУТИС-ийн хөгжлийн санд, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/903 дугаар захирамжийн иргэн Ц.Зоригтод, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжийн “Монконгрупп” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны  11 дүгээр сарын 16-ны өдрийн А/877 дугаар захирамжийн "Монконгрупп" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/232 дугаар захирамжийн иргэн Д.Довчинсүрэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/377 дугаар захирамжийн "Макс пропертийз" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.                

       

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                   ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД