Газар эзэмших эрх олгох тухай

2018-11-22 09:10:24

2018 оны 11 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/1101                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 Газар эзэмших эрх олгох тухай   

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан төрийн болон төсөвт байгууллагад газар эзэмших эрх олгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төрийн болон төсөвт байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

        

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                          ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД