Хөрөнгө гаргах тухай

2018-11-22 09:00:45

2018 оны 11 сарын 22-ны өдөр                                    Дугаар А/1098                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 3.34, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нөөцийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор цахилгаан тэжээлт автомашин цэнэглэгч станцад тавигдах ерөнхий шаардлагын үндэсний стандарт боловсруулах ажлыг зохион байгуулахад шаардагдах 10.0 /арван/ сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан стандартыг 2018 оны IY улиралд багтаан дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД