Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай

2018-10-25 08:00:30

2018 оны 10 сарын 25-ны өдөр                                Дугаар А/1004                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар чөлөөлж, барилга албадан

буулгах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Залуусын гудамжинд байрлах, 3 давхар барилгыг албадан буулгаж, газрыг чөлөөлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан барилгыг албадан буулгах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журмыг сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД