Цэргийн бэлтгэл сургалт явуулах тухай

2018-10-19 08:25:17

2018 оны 10 сарын 19-ний өдөр                                  Дугаар А/997                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Цэргийн бэлтгэл сургалт

явуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг тус  тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

 

    2.Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг энэ захирамжийн хавсралтаар баталсан төлөвлөгөөний дагуу Батлан хамгаалах яамтай хамтран зохион байгуулж, дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /Ж.Болдбаатар/-т даалгаж, уг цэргийн бэлтгэл сургалтыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан холбогдох зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                    ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД