2013 оны 04 сарын 16 өдөр дугаар А/399 Улаанбаатар хот
Монгол Улсын “Бага дунд боловсролын тухай” хуулийн 9.1, 9.2 дахь заалт, “Боловсролын тухай” хуулийн 281.1.3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/20 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг сайжруулсан багш, заах аргын секц, байгууллага, боловсролын хэлтэс шалгаруулах тусгай аргачлал”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү журмын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, заах аргын секц, сургалтын байгууллага, дүүргийн боловсролын хэлтсийг индексээр дүгнэх ажлыг зохион байгуулахыг Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс / М.Отгонбаяр/, Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ