Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай

2013-04-15 00:00:00
2013 оны 04 сарын 15 өдөр                                            дугаар А/395                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөв боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/697 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтыг  хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ