Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай

2018-10-18 10:15:07

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                        Дугаар А/996                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хайгуулын тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 45 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 119 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Шандан толгой нэртэй газарт хүсэлт гаргасан “Говийн дигваранз” ХХК-д хавсралтад заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД