Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2018-10-18 10:00:42

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                          Дугаар А/992                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт контор, үйлчилгээний зориулалтаар 1290 м2 газар 2014 оноос хойш эзэмшиж байгаа “Сар-Эрдэнэ” ХХК нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

     2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар “Сар-Эрдэнэ” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 дугаар захирамжийн хавсралтын “43” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                      ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД