Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай

2018-10-18 09:05:35

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                        Дугаар А/989                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн

хэлбэр өөрчлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хурлуудаас гаргасан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 39 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

    2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.           

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжийн иргэн Б.Мөнхжаргал, “Бөхийн аварга” коллежид, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар захирамжийн “Эрчим-Импекс” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн иргэн Д.Чойбаатарт, “Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/64 дүгээр захирамжийн “Өнгөт төмөр” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/273 дугаар захирамжийн "Шунхлайтрейдинг" ХХК-д, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/424 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газар /жагсаалтын 1.17/-т, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамжийн “Өнгөт төмөр” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  А/437 дугаар захирамжийн "Алтангадас трейд" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/686 дугаар захирамжийн иргэн Ю.Таня /жагсаалтын 19, 21/, Ю.Төмөр нарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/753 дугаар захирамжийн "Спирт бал бурам" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/977 дугаар захирамжийн “Сод оньс” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 дугаар захирамжийн "Монголын ардчилсан холбоо" ТББ-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/575 дугаар захирамжийн иргэн Ц.Нүрзэдэд, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/742 дугаар захирамжийн иргэн О.Мөнх-Очирт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/889 дүгээр захирамжийн иргэн Г.Өлзийбатад, Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дүгээр сарын 22-ны өдрийн А/891 дугаар захирамжийн “Ойн бирж” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/916 дугаар захирамжийн “Ричресурс” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжийн “Зорголын гүнж” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/595 дугаар захирамжийн “Тэдмэнт” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/700 дугаар захирамжийн “Үсэг дурсгал” ХХК /жагсаалтын 13, 14, 15/-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/701 дүгээр захирамжийн иргэн Т.Ариунаад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн “Агь” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжийн иргэн Ц.Нүрзэдэд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, оноосон нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  А/247 дугаар захирамжийн иргэн Ю.Таняд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/561 дүгээр захирамжийн иргэн Ц.Оюунтунгалагт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  А/57 дугаар захирамжийн иргэн Л.Мөнхбаяр, “Еден” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/243 дугаар захирамжийн "Монголболгаргео" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/261 дүгээр захирамжийн “Мөнх ариун ундарга” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны    05 дугаар сарын 26-ны өдрийн А/351 дүгээр захирамжийн “Аеиа” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/463 дугаар захирамжийн “Жюүэлланд” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “Үсэг дурсгал” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1002 дугаар захирамжийн “Баянмандал зам” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/164 дүгээр захирамжийн иргэн Т.Бэхбаярт, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн иргэн “Саруул сайхан” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД