Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага шалгаруулах тухай

2018-10-18 08:20:57

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                         Дугаар А/985                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Нийслэлийн эрүүл мэндийг дэмжигч

байгууллага шалгаруулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 472 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  

    1.Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч   байгууллага”-ыг шалгаруулж, сурталчлах ёслолын үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсугай.

 

    2.Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулж, сурталчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зохион байгуулахад шаардагдах төсвийг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 9 707 500 /есөн сая долоон зуун долоон мянга таван зуун/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

  

    4.Нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ыг шалгаруулж, сурталчлах ёслолын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад, уг үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                   ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД