Хөрөнгө гаргах тухай

2018-10-18 08:05:52

2018 оны 10 сарын 18-ны өдөр                                       Дугаар А/984                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 4/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд суурилуулах зарим авто замын гэрэлтүүлгийн ажлыг 1 дүгээр, Улаанбаатар хотын зарим түүхэн хөшөө дурсгалыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр гэрэлтүүлэх ажлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан төсөл, арга хэмжээг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд заасны дагуу холбогдох хууль, журамд нийцүүлэн гүйцэтгүүлж, дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

   3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан Хотын тохижилтын ажлын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                      ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД