Контракт дүгнэх тухай

2013-04-15 00:00:00
2013 оны 04 сарын 15 өдөр                                        дугаар А/390                                                     Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 61 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудтай байгуулсан контракт гэрээний 2012 оны биелэлт, бизнес төлөвлөгөө, тусгайлан өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг дүгнэж, 2013 оны зорилтот түвшинг батлах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
 
2. Контракт гэрээ дүгнэх ажлыг 2013 оны 5 дугаар сард багтаан дуусгаж, гэрээ дүгнэсэн дүнг 2013 оны 2 дугаар улиралд багтаан холбогдох шийдвэр гаргуулан ажиллахыг Ажлын хэсэг /Н.Батаа/-т үүрэг болгосугай.
           
 
 
 
                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                                     
                                         БӨГӨӨД УЛААНБААТАР                                                                                         
                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ