Газар эзэмших эрх олгох тухай

2018-10-17 08:15:05

2018 оны 10 сарын 17-ны өдөр                                       Дугаар А/980                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9 дүгээр хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт энэ захирамжийн хавсралтад заасан газрыг эзэмших эрх олгосугай.

 

   2.Энэ захирамжийн хавсралтад заасан газрыг мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД