Гүрж улсад сургалтанд явуулах тухай

2013-04-12 00:00:00
2013 оны 04 сарын 12 өдөр                                           дугаар А/389                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “З”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг нэг цэгээс хөнгөн шуурхай хүргэх тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр Америкийн нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлаг, “Бизнесийн санаачлагыг дэмжих төсөл”-ийн нэгжтэй хамтран 2013 оны 04 дүгээр сарын 20-ноос 25-ны өдрүүдэд “Нэг цэгийн үйлчилгээний зарчмаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа Гүрж улсын туршлага, хэрэгжүүлэх аргачлал, тогтолцоог судлах      сургалт”-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Т.Буянжаргал,  нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга Б.Ганбаатар нарын төлөөлөгчдийг оролцуулсугай.
 
2. Төлөөлөгчдийн албан томилолтын зардал болох 14 658 340 /Арван дөрвөн сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун дөч/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Сургалтанд хамрагдсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Ү.Ганболдод үүрэг болгосугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ