Гадаад томилолтын тухай

2018-10-17 08:00:27

2018 оны 10 сарын 17-ны өдөр                                       Дугаар А/978                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

    1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод зохион байгуулагдах “Хотын тээврийн төлөвлөлт” сэдэвт сургалтад оролцуулахаар Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бадамханд, Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн О.Анунгоо нарыг 2018 оны 10 дугаар сарын  28-наас 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилон ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг  Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаад даалгасугай.  

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                            С.БАТБОЛД