Онол практикийн бага хурал зохион байгуулах тухай

2013-04-12 00:00:00
2013 оны 04 сарын 12 өдөр                                          дугаар А/388                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн бүтэц, экологийг сайжруулах судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэр, практикт нэвтрүүлэх зорилгоор “Хот суурин газрын ногоон байгууламжийн бүтэц, экологийг сайжруулах асуудал” онол практикийн бага хурлыг 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
2. Онол практикийн бага хурал зохион байгуулахад шаардагдах 3 000 000 /гурван сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ