БНСУ-д сургалтанд явуулах тухай

2013-04-10 00:00:00
2013 оны 04 сарын 10 өдөр                                          дугаар А/378                                                Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “З”, 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНСУ-ын Сөүл хотын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс 2013 оны 04 дүгээр сарын 21-нээс 28-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Environment Management Policy”  сургалтанд оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Түвшинжаргал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижолт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн З.Мөнгөнзул нарыг томилон явуулсугай.
 
2.Холбогдох зардал 1 701 960 /Нэг сая долоон зуун нэг мянга есөн зуун жар/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Г.Түвшинжаргал, З.Мөнгөнзул нарт  даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ