Хөрөнгө гаргах тухай

2018-10-02 08:00:32

2018 оны 10 сарын 02-ны өдөр                                     Дугаар А/916                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22, 02/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдах Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэлх 1,4 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойгуурх 0,7 км авто замын шинэчлэлийн нөлөөлөлд өртсөн 16 /арван зургаан/ иргэний газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөх олговор олгоход шаардагдах 1,026,341,800 /нэг тэрбум хорин зургаан сая гурван зуун дөчин нэгэн мянга найман зуун/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан 2017-2018 он дамжин санхүүжих “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд  даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД