Гадаад томилолтын тухай

2018-10-01 08:10:54

2018 оны 10 сарын 01-ний өдөр                                      Дугаар А/912                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод зохион байгуулагдах “Цахим хэрэгсэл ба түүний хэрэглээ” олон улсын хуралд оролцуулах зорилгоор Нийслэлийн Архивын газрын дарга С.Гавааг 2018 оны 10 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд тус хотод томилолтоор ажиллуулсугай.  

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваад даалгасугай.  

  

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                               ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД