Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай

2018-10-01 08:05:48

2018 оны 10 сарын 01-ний өдөр                                    Дугаар А/911                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Гишүүнчлэлийн хураамж төлөх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Евроазийн Бүс Нутгийн Холбооны 2018 оны гишүүнчлэлийн хураамж 2 500 /хоёр мянга таван зуу/ евро, гүйлгээний хураамж болох 20 000 /хорин мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны батлагдсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хураамжийг нэхэмжлэлийн дагуу холбогдох байгууллагын дансанд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.  

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД