2013 оны 04 сарын 08 өдөр дугаар А/373 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.БНЭУ-д барьж буй Метро төслийг газар дээрээс нь сурвалжилж, нэвтрүүлэг хийх зорилгоор сэтгүүлч Г.Ганхүү, зураглаач Д.Түмэнжаргал нарыг 2013 оны 04 дүгээр сарын 12-ноос 20-ны өдрүүдэд БНЭУ-д явуулсугай.
2.Төлөөлөгчдөд холбогдох зардал болох 3.160.000 /гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөг, 2.400 /хоёр мянга дөрвөн зуун / ам долларыг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3.Томилолтоор ажиллах тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Г.Ганхүүд үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ