Төлөвлөгөө батлах тухай

2018-09-28 10:00:16

2018 оны 09 сарын 28-ны өдөр                                       Дугаар А/909                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Усны тухай хуулийн 12 дугаар зүйл, Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 17/9 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг холбогдох газруудтай хамтран зохион байгуулж, дүнг хагас жил тутам тайлагнахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Захирагчийн харьяа газар болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

     3.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон нийслэлийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Г.Өлзийбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                                    ЗАХИРАГЧ                        С.БАТБОЛД