Хөрөнгө гаргах тухай

2018-09-28 09:45:54

2018 оны 09 сарын 28-ны өдөр                                          Дугаар А/906                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны 06 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.1, 1.4.5, 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн төсөл боловсруулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтаар баталсан 9.057.950 /есөн сая тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД