Ойн арга хэмжээ зохион байгуулах тухай

2018-09-06 09:30:34

2018 оны 09 сарын 06-ны өдөр                                Дугаар А/827                                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ойн арга хэмжээ зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 211 дүгээр тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/94, 65, А-70 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын баруун хил дээр1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концертыг 2018 оны 9 дүгээр сарын  14-ний өдөр, Монгол Улсад Усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд тус тус  зохион байгуулсугай.

 

       2.Дээрх хүндэтгэлийн арга хэмжээг хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/-д тус тус даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                           ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД