Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2018-09-06 09:00:11

2018 оны 09 сарын 06-ны өдөр                                  Дугаар А/826                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/494 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/494 дүгээр тушаал гарсантай холбогдуулан “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  А/90 дүгээр захирамжийн хавсралтаар баталсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх боловсролын салбарын зарим төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 4 дэх хэсгийг хүчингүй болгосугай.

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                            ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД