Эрх шилжүүлэх тухай

2018-09-06 08:10:20

2018 оны 09 сарын 06-ны өдөр                                            Дугаар А/824                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 40 дүгээр зүйл, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дүрэмд заасны дагуу холбогдох хууль, журамд нийцүүлэн тус газраар гүйцэтгүүлж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т даалгасугай

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төсөл, арга хэмжээнд шаардагдах 1,373,000,000 /нэг тэрбум гурван зуун далан гурван сая/ төгрөгийг Нийслэлийн 2018 оны замын сангийн тендерийн хэмнэлтээс 792,060,539 төгрөг, Махатма Гандигийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн гудамжтай холбох 0.7 км түр замын 506,100,000 төгрөг, нийслэлийн замын сангийн магадалшгүй ажлын зардлаас 74,839,461 төгрөг тус тус зарцуулж,  гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т  тус тус үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/288 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажилтай холбогдуулан барих түр замын ажлын жагсаалт”-ын 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

           

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                            ЗАХИРАГЧ                                 С.БАТБОЛД