Хөрөнгө гаргах тухай

2018-09-04 08:35:13

2018 оны 09 сарын 04-ний өдөр                                     Дугаар А/817                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх 1,4 км авто замын нөлөөлөлд өртсөн 22 /хорин хоёр/ иргэнд олгох газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан иргэдэд нөхөн олговор олгоход шаардагдах 1,199,943,455 /нэг тэрбум нэг зуун ерэн есөн сая есөн зуун дөчин гурван мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд  даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД