Газар чөлөөлөх тухай

2018-08-31 08:20:23

2018 оны 08 сарын 31-ний өдөр                                    Дугаар А/803                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар чөлөөлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасныг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        Нийслэлийн Засаг даргын 2018 оны A/660 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан бөгөөд зохих зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа, үйлчилгээ хууль бусаар эрхэлж байгаа иргэн М.Мөнхтөрийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/, Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ/ Д.Одбаяр/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                             ЗАХИРАГЧ                                     С.БАТБОЛД