Ажлын хэсэг байгуулах тухай

2013-03-29 00:00:00
2013 оны 03 сарын 29 өдөр                                             дугаар А/339                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Сонгинохайрхан дүүргийн 20, 21, 22 дугаар  хороо Энхтайваны өргөн чөлөөний 22-ын товчоо чиглэлийн 10,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгч “Чи Чи Ха Ар хотын Хот төлөвлөлт инженеринг” ХХКомпанитай байгуулсан гэрээний хэрэгжилтийг дүгнэх Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
 
2. Гэрээний хэрэгжилтийг 2013 оны 04 дүгээр сарын 01-ний дотор дүгнэж танилцуулахыг Ажлын хэсэг /Д.Баясгалан/-т үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                          Н.БАТАА