Төслийн удирдах хороо байгуулах тухай

2013-03-29 00:00:00
2013 оны 03 сарын 29 өдөр              дугаар А/337                  Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 86 дугаар тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам“, Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын хооронд 2011 онд байгуулсан ”Буцалтгүй тусламжийн хэлэлцээр”-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө болон Япон улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх “Гачууртын эх үүсвэр” төслийн Удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Төслийн хэрэгжилтийг хангуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулах, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Төслийн удирдах хороо /Б.Бадрал/-д даалгасугай.
 
3. Төслийн удирдах хорооноос өгсөн үүрэг даалгавар, шийдвэрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-т үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                          Н.БАТАА