Томилолтоор ажиллуулах тухай

2013-03-26 00:00:00
2013 оны 03 сарын 26 өдөр                                    дугаар А/329                                         Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам”-ын 3.1.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Шанхай хот дахь Honeywell-ийн судалгаа хөгжүүлэлтийн салбарын үйл ажиллагаатай танилцах, Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломжийг судлах зорилгоор нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 31-ний өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотод томилон ажиллуулсугай.
 
2. Албан томилолтын зардлыг холбогдох журмын дагуу нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т даалгасугай.
     
3. Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнаж, илтгэх хуудсыг Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлэхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т үүрэг болгосугай.
     
4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                                        Н.БАТАА