Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2018-06-28 10:05:22

2018 оны 06 сарын 28-ны өдөр                                    Дугаар А/596                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

 бүртгэн авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хөрөнгөөс худалдан авсан 777,580,000 /долоон зуун далан долоон сая таван зуун наян мянган/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан хөдөлгөөнт эргүүлийн 17 тээврийн хэрэгслийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                         ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД