Төрийн өмчид хөрөнгө шилжүүлэх тухай

2018-06-28 10:00:32

2018 оны 06 сарын 28-ны өдөр                                         Дугаар А/595                                       Улаанбаатар хот

 

 

 

Төрийн өмчид хөрөнгө

шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 74 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн төр захиргааны автобааз” ОНӨТҮГ болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй, энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт шилжүүлсүгэй.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээлгэн өгөхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД